“Монгол Микрон Кашмер” ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн Хүн, Нийгэм, Байгаль дэлхийн харилцан шүтэлцээг  гол үзэл баримтлалаа болгон  улс эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, компанийн үйл ажиллагааны тогтвортой хөгжлийг хангах, нийгмийн өндөр хариуцлагатай ажиллах зорилтуудыг өмнөө тавьж ажилладаг. Бидний хувьд нийгмийн хариуцлага гэдэг нь компанийн бүхий л үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг юм.

Компанийн нийгмийн хариуцлагын бодлого нь 4 хэсэгт хуваагдана.

Манай компанийн үүсгэн байгуулагчаас эхлэн компанийн үйл ажиллагаанд оролцогчид болон ажилтан ажилчдийнхаа бүхий л үйл ажиллагааны аюулгүй байдлыг ханган ажиллах явдлыг нэн тэргүүнд тавьдаг. Ингэснээрээ компанийн үйл ажиллагаа ч тогтвортой, ажилтан ажилчид болон хамтран ажиллагсад ч сэтгэл хангалуун тайван амгалан хөдөлмөрлөж чаддаг.

Эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны бодлого:

1.Эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны менежмент

2.Эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны  хэрэгжилт

3.Эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны сургалт   гэсэн 3 хэсгээс бүрдэнэ.

Манай компанийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны үндсэн цогц бодлого дараах чиглэлээр хэрэгжинэ.

  1. Бидний эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны үндэс нь хүндлэлд тулгуурласан маш сайн харилцаа холбоог бий болох.
  1. Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаатай холбогдолтой хууль тогтоомж, дүрэм журам, стандартад нийцсэн өөрийн дотоод эрүүл, ахуй аюулгүй ажиллагааны удирдлагын систем, дүрэм журам, стандартыг боловсруулан хамтран ажиллагсад болон компанийн ажилтан нэг бүрийн ажлын байр бүрт тогтмол мөрдөж, байнгын сайжруулалт, шинэчлэлт хийх
  1. Эрүүл аюулгүй ажиллагааны дүрэм журмыг хэрэгжүүлэх удирдлагын системийн бүтцийг бий болгож, үүрэг хариуцлагыг хуваарилах.

Эрүүл аюулгүй ажиллагааг хангахын тулд ажилчдад сургалт, семинар тогтмол хийж хэвшүүлэх, нийгэм болон эдийн засгийн өөрчлөлттэй уялдуулан эрүүл, аюулгүй ажиллагааны дүрэм журам, удирдлагын систем, бүтцийг шинэчлэн хөгжүүлэх

Компанийн үйл ажиллагаа байгаль орчин экологит сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх гэсэн гол үзэл баримтлалыг бид эрхэмлэж ажилладаг. Үүнийг дараах 2 хэсэгт хувааж хэрэгжүүлдэг.

Байгаль орчны менежемент сургалт

Байгаль орчинд хандсан үйл ажиллагаа

Дээрх 2 сэдвийг хэрэгжүүлэх үндсэн бодлого нь:

  1. Байгууллага нь байгаль орчинг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад өөрийн зүгээс эрчим хүчийг хэмнэх, байгаль орчинг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг бууруулах, дахин ашиглалтыг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Ингэснээр байгаль орчин болон бизнесийн зохицлыг ханган эрүүл эдийн засгийн тогтолцоог бий болгож энэ чиглэлдээ бусдад үлгэр дууриал болохуйц үйл ажиллагаа явуулна.

2.Үйл ажиллагааныхаа хүрээнд байгаль экологийн холбогдох хууль дүрэм болон салбарын хууль дүрэм журам стандартыг дагаж мөрдөх

3.Байгаль экологийн менежментийн системийг бий болгосноор БО-ийг онгон байгалиар нь хадгалан хамгаалах, шинээр бүтээн байгуулалт хийж сэргээх явдлыг гол зорилго болгоно

4.Байгаль экологийн боловсролоор дамжуулан бүх ажиллагсад болон холбоотой байгуулагууд, иргэдэд мэдлэг олгох.

Бүх ажилчид болон компанийн хөгжил харилцан шүтэлцээн дээр  оршдог гэдгийг үндэслэн хүнийг төв болгосон философийг баримтлан ажиллаж байна.

Хүний нөөцийн алба  КНХ ийг хэрэгжүүлэх 4 арга

1,Бүх ажилчид нь ажилдаа дуртай, сэтгэл хангалуун байх ажлын байр, орчинг бүрдүүлэх

2, Хувь хүн  тогтвор суурьшилтай ажиллах, хөгжин дэвших нөхцлийг бүрдүүлэх.

3, Олон улсын бизнесийн орчинд өөрчлөлтөнд хөрвөх чадвартай боловсон хүчнийг бэлтгэх

4, Байгууллагын бүтцийг хамгийн зөв зохистой байлгах зорилгоор багийг маш оновчтой зохион байгуулж, багийн гишүүн бүр чөлөөтэй харилцаа холбоог

өөрийгөө дайчлан өсөн дэвших, хөрвөн ажиллах чадамжаа дээшлүүлэх бүхий л боломжоор хангах

 

Байгаль-дэлхий ертөнц

Халамж—нийгэм

Боловсрол-хүн     гэсэн харилцан шүтэлцээг компанийн, бүх

ажилтан ажиллагсад, бүх үйл ажиллагааны хувьд  аль алинд  нийцүүлэн  баримталдаг хамгийн зөв сонголтыг хийх.