Манай компани үүсэн байгуулагдсан цагаасаа Хүн, Нийгэм, Байгаль дэлхийн харилцан шүтэлцээг үзэл баримтлалаа болгон үргэлжид өөрчлөгдөн хувьсах нийгмийн хэрэгцээнд нийцсэн шинэ бизнесийг хөгжүүлж үнэ цэнэ бүхий баялаг нийгмийг бүтээлцэхэд хувь нэмрээ оруулахаар сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна.

Ноос ноолуурын салбараас үйл ажиллагааныхаа гарааг эхлүүлсэн “Монгол микрон кашмер” ХХК-ийн өнөөдрийн үйл ажиллагааны цар хүрээ, гаргасан ололт амжилт бүхэн ажилтан ажиллагсдын минь сэтгэл шингэсэн нөр их хөдөлмөр зүтгэл төдийгүй, байнгын хамтран ажилладаг гадаад, дотоодын харилцагч нэг бүрийн чин сэтгэлийн илэрхийлэл гэдгийг хэлэхэд таатай байна.

Цаашид үнэт зүйлс, үзэл баримтлалаа эрхэмлэн дээдэлж улс эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, компанийн тогтвортой хөгжлийг ханган, нийгмийн өндөр хариуцлагатай компани байж чадна гэдэгтээ бид итгэлтэй байна.

Манай компанийн цахим хуудсанд зочилсон таньд баярлалаа

Ерөнхий захирал
Ч.Баттогоо