Компанийн нэр: Монгол микрон кашмер ХХК
Байгуулагдсан он: 2005 он
Захирлын нэр: Ч.Баттогоо
Үйл ажиллагааны чиглэл: Ноолуурын анхан шатны үйлдвэрлэл
Гадаад, дотоод худалдаа
Аялал жуулчлал, Зочид буудал
Үйлчилгээ
Охин компани: ММС Поларис ХХК
Компанийн хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-250
Утас: 976-11-345723

Манай компани 2005 онд Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ноолуурын анхан шатны боловсруулах үйлдвэрлэл, гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш цар хүрээгээ улам бүр өргөжүүлж өөрийн арвин туршлагыг хуримтлуулж ирсээр байна.

Тус компани нь 80 орчим ажилчин албан хаагчидтайгаар, жилд дунджаар 150-200 тонн ямааны ноолуур боловсруулан гаргах хүчин чадал бүхий БНХАУ–ын сүүлийн үеийн F-186A маркийн самнах, хялгас ялгах, сэгсрэх буюу бутлах, пресслэх зэрэг машин тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдож хамгийн сайн чанарын самнасан ноолуурыг үйлдвэрлэн MNS стандартын шаардлагын дагуу түүхий эдийг монгол улсын 18 аймаг сумдад ажиллах компанийн түүхий эд бэлтгэлийн агент, төлөөлөгчийн газраар дамжуулан чанарын өндөр түвшинд бэлтгэн нийлүүлэхээс гадна самнасан ноолуурыг Англи, Герман, Швейцар, Солонгос, Хятад зэрэг улс орнуудад экспортлож ирсэн бөгөөд улс орны экспортын орлогыг нэмэгдүүлэх, улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулахын зэрэгцээ иргэдийг ажлын байраар хангахад өөрийн зүгээс зохих хүчин зүтгэлийг гарган ажиллаж байна. Цаашид олон улсын ISO-9002-2000 чанар шалгах системийг нэвтрүүлж ажиллах зорилт тавин ажиллаж байгаа билээ.