Бидний тухай

“Монгол микрон кашмер” ХХК нь ноос, ноолуур, хөөврөн бүтээгдэхүүн болон тэдгээрийн үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эд материал болох ээрмэл утасны үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулдаг.

Бид монгол хонины ноос, ямааны ноолуур, сарлагийн хөөврийг стандартын дагуу боловсруулан ноос, ноолуур, хөөврөн утас (ээрмэл утаснууд) болон өөрийн нэрийн нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг бөгөөд экспортын зах зээлд өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг таниулж, үндэсний өөрийн нэрийн брэндийг үүсгэх зорилго дор нэгдэн ажиллаж байна.

Бид ноос, ноолуурын зах зээлийн судалгаа шинжилгээг нарийн хийж, гүйцэтгэсний үр дүнд хонины ноосыг гол түүхий эдээр сонгон бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Дотоодын болон гадаадын зах зээлд ямааны ноолуур илүү үнэлэгдэж, хэрэглэгчид ч мөн ноолууран бараа бүтээгдэхүүнийг илүүд үзэж, өргөн хэрэглэдэг боловч монгол хонины ноосны дулаан барих чадвар нь ноолуураас өндөр, үнийн хувьд хямд бөгөөд эрүүл ахуйн шаардлагад нийцэх түүхий эд болохыг Монголчуудын уламжлалт ахуйн түүх төдийгүй эрдэмтдийн судалгаагаар ч тогтоогдсон байдаг.

Тухайлбал, уг судалгаагаар хонины ноосны давуу шинж чанарыг хүйтэнд дулаан, халуунд сэрүүн, хүний биеэс ялгарах хөлс, чийг, үнэр, хорыг өөртөө шингээн гадагшлуулдаг, галд тэсвэртэй, цахилгаанждаггүй гэх мэт хүний биеийн онцлогт тохирсон, ач тус ихтэй байдгийг тогтоожээ.

Манай орон 71 сая гаруй толгой малтай ба үүнээс 40 гаруй хувь нь буюу 32 сая толгой мал нь хонь юм. 

Эндээс үзэхэд түүхий эдийн нөөц баялаг арвин их, өртөг, зардлын хувьд бага зэрэг давуу талыг олж харан, судалгаа хийсний үндсэнд цөм сүргээс ноосоо бэлтгэдэг хоршоологчдоос түүхий эдээ бэлтгэж, уг салбарын тэргүүлэх үйлдвэртэй хамтарч ноосон утас үйлдвэрлэдэг. Түүнчлэн ноосон утсаараа шааль, өмд цамц, бээлий зэрэг 20 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, чанарын өндөр түвшинд зах зээлд нийлүүлж, өдгөө 3 жилийн туршлагыг хуримтлуулсан.

Манай компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэл нь бүх төрлийн түүхий эдийг 12-26 номер хүртэл дан болон давхар эрчтэй утасны үйлдвэрлэл бөгөөд харилцагчийн болон өөрийн түүхий эдийг утас болгон ээрч зах зээлд нийлүүлдэг. Өөрийн үйлдвэрлэсэн утасныхаа тодорхой хувиар өөрийн нэрийн нэхмэл болон сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэрийн барааны дэлгүүр ба гэрээт борлуулагчдаар дамжуулан зах зээлд нийлүүлдэг.

Манай компанийн нийт үйлдвэрлэлийн дийлэнх хувь нь харилцагчийн захиалгаар явагддаг бөгөөд харилцагчдын хүссэн өнгө, загвар, хийцийн дагуу шинэлэг, чанартай, эдэлгээ сайн бүтээгдэхүүнийг захиалгаар хийж, гүйцэтгэдэг.

Мөн бид гар урлалын утсыг Монголд үйлдвэрлэж буй анхдагч компани болсон. (гар урлалын утсыг 100 хувь гадаадаас буюу БНХАУ, БНТУ-аас импортолдог
байсан).

Гар урлалын Оёо гар урлал, Саншайн крафт гар урлалын дэлгүүр, Сар болор гар урлалын дэлгүүр мөн хувиараа нэхмэл хийдэг иргэдэд тус төрлийн утсыг ханган нийлүүлдэг.

БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ, НЭР ТӨРӨЛ

Бид хонины ноосыг япон технологийн дагуу, олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэдэг ба дотоодын хэрэгцээнд зориулан 8-10 удаа самнасан ноосон утсаар хольцгүй, органик, будаг гардаггүй, бөөсөрдөггүй, эдэлгээ сайтай бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд санал болгодог нь манай компанийн өрсөлдөгчдөөсөө ялгарах онцлог болно.

Мөн бүтээгдэхүүний чанарыг алдагдуулахгүй байлгах зорилгоор ширхэгтэд зориулсан Швейцар, Германы ноолуурын будгийг ашигладгаараа давуу талтай юм. Хонины ноосон болон сарлагын хөөврөн хөнжил, нөмрөг, шааль, даавуу, бээлий, ороолт малгай, цамц өмд гэх мэт 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, захиалгачид нийлүүлсээр байна.

ээрмэл утас

Бүх төрлийг түүхий эдээр (ямааны ноолуур, хонины ноос, тэмээний ноос, сарлагийн хөөвөр) 12-26 номерын дан болон давхар эрчтэй утас захиалгаар ээрнэ. Гарц 95-аас дээш хувьтай гардагаараа манай үйлдвэр давуу талтай

Нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүн

Хүссэн өнгө загвараар захиалга өгөн үйлдвэрлүүлэх боломжтой. Бид Мобиком, Оюутолгой ХК, Юнител ХХК, Миат ТӨХК, Улаанбаатар төмөр зам ТӨХК гэх мэт монгол улсын томоохон байгууллагуудын захиалгыг амжилттай хийж гүйцэтгэсэн билээ

гар урлалын утас

Гар урлалчуудаа зориулан Монгол хамгийн анхны нэхмэл болон сүлжмэлд зориулан давхар эрчтэй утаснуудыг үйлдвэрлэж байна

Хамтран ажиллагч байгууллагууд

Хаяг байршил

"МОнгол МИКРОН КАШМЕР" ХХК | 2024 он